СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-09-16

ВИДЕО: Сэлэнгийн хүнсний ногоо тариалагчидтай УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат уулзав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Манай улсын хүнсний ногооны хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг Сэлэнгэ аймгийн хөдөлмөрч түмний хөлс, хүч шингэсэн, эрүүл, чанартай, хямд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа Эрх чөлөөний талбайд энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Мандал, Баянгол, Ерөө сумдын тариаланчид хүнсний ногоогоо бөөний үнээр  худалдаалж байна.

Сэлэнгийн хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Тэрээр өнөөдөр үзэсгэлэн худалдаа эрхлэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. . Жишээ нь, төмсийг хамгийн хямдаар буюу 1 кг-ыг нь 500-800 төгрөгөөр худалдаалж байгаа бол даршилсан шилтэй ногоог 2000-6000 төгрөг гэх мэтээр зах зээлийн үнээс хямдаар борлуулж байна. Ногоочдоос бөөндөж авбал бүр илүү хямдралтай үнээр өгч байгаагаа эрхэм гишүүндээ хэллээ.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчид энэхүү үзэсгэлэн худалдааг санаачилсан УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатад талархаж явдгаа уламжлаад, тээврийн зардлыг ямар нэгэн байдлаар бууруулж чадвал хүнсний ногоог нийслэлийн иргэдэд улам бүр хямдаар хүргэх боломж байгааг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат “Энэхүү үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно. Ингэснээр нийслэлийн иргэд хямд, чанартай, элдэв химийн бордоогүй үржил шимтэй хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангагдах болсон. Тээврийн зардлыг бууруулах тал дээр судалж үзнэ” гэдгээ хэллээ.

Сэлэнгийн шинэ ногооны үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 27 хүртэл Тусгаар тогтнолын талбайд болох тул нийслэлчүүд та бүхнийг урьж байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.