СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Иргэдийг хууран мэхэлж, гарын үсэг зуруулаад газрыг нь булаажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

 

27-р байрны оршин суугч Э.Одзаяа:

Бид шугам сүлжээний ажлыг шинэчилж байгаа юм байна гэж бодоод тухайн үедээ тоогоогүй юм. Гэтэл энэ есдүгээр сарын нэгний өдөр уг газрыг хашаалж, эмнэлгийн зориулалттай барилга гэдгээ мэдэгдсэний дагуу бид бүхэн эсэргүүцэн тэмцэж байна. Манай байрны СӨХ-ны дарга н.Оролзод гэх хүн “Бид байрны хойно байдаг жижигхэн газраа тохижуулах гэж байна. Бас гадна орчныг камержуулах гэж байгаа тул та бүхэн гарын үсгээ зурна уу” гэсний дагуу бид бүхэн гарын үсгээ зурцгаасан. Гэтэл биднийг хууран мэхэлж гарын үсэг зуруулаад уг бичгийнхээ толгойг нь өөрчилж, оршин суугчдын 68 хувь нь уг газарт эмнэлэг барих зориулалтаар Бат-Очир овогтой Батбаяр гэдэг хүнд олгохыг зөвшөөрч байна гэсэн бичиг бүрдүүлээд  холбогдох хүмүүст өгсөн байсан. Тэрхүү хууль бус гарын үсэгтэй бичгийг үндэслэн

Манай байрны хойно байсан жижиг ногоон төглийг сэндийчиж, хог хуралдсан нүх болгосноос хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Аюулгүйн тэмдэглэгээ, хашаа хийгээгүйгээс тус нүхэнд нь бага насны хүүхдүүд унаж гэмтэх, харанхуйд хүн унаж бэртэх аюул нүүрлээд байна. Бид холбогдох мэргэжлийн байгууллагад гомдол гаргахаар хуулиараа сарын дараа шийднэ гээд тоохгүй байна. Сарын дараа шийдэх гэсээр байтал нь эмнэлгийнхээ суурийг цутгачихаж магадгүй байгаа учраас бид тэмцээд байгаа. Бидэнд үлдсэн жаахан ногоон талбайг минь дахин сэргээн босгож ухсан нүхээ нэн даруй бөглөж өгөхийг шаардаж байна гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.