Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллахдаа “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж, “Сурагч” сонин, Shuud TV, Shuud.mn, Mass.mn, Ontslokh.mn сайтуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Жарантайн Жаргалсайхан 2017 оноос эхлэн хүнд өчинтэй тэмцэж явсаар өнөөдөр хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэлтэй болжээ.
Улмаар түүний өвчин хүндэрч дөрөвдүгээр үеийн бөөрний дутагдал, хоёрдугаар үеийн архаг цус багадалт, гуравдугаар үеийн тархины цусан хангамжийн дутмагшил, элэгний С вирус, системийн эмгэг хавсарсан аюулт өвчнөөс болж биеийн жин нь 38 кг болж биеийн байдал нь хүндэрсэн байна.
Түүнд тохиолдсон энэхүү өвчин нь эдгэршгүй боловч, БНСУ руу үе шаттай эмчилгээнд явснаараа өвчний явцыг нь удаашруулах, насжилтыг нь уртасгах, биеийн ерөнхий байдал сэргэвэл бөөр солиулах хүртлээ үргэлжлэх юм байна.
Иймд урт удаан хугацаанд үргэлжлэх эмчилгээнд нь зориулж насыг нь уртасгахын төлөө мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарын эвлэл, холбоод нэгдэн, жаргалтай амьдралын төлөөх “Жаргалын мод” тусламжийн аяныг эхлүүллээ.
Сэтгүүлзүйн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ сайн үйлсийн эзэн, сайхан сэтгэлийн элч болж үргэлж манлайлагч байж ирсэн Ж.Жаргалсайхан сэтгүүлчийг хөл дээр нь босгож, голт зүрх нь болсон ганц охинтойгоо олон жил аз жаргалтай амьдрах боломжийг өгцгөөе!
Өглөгийн гараа сунгасан хүн бүрийн үйлс бүхэн үржин дэлгэрэх болтугай.
Дансны дугаар:
Хаан банк – 5076114356
Төрийн банк – 105700275109