Их Британийн Ерөнхий сайд асан Винстон Черчиллийн төрсөн гэр Английн Оксфордширийн Бленхейм ордонд суурилуулсан байсан цул алтан суултуур хулгайлагджээ. 18 каратын цул алтаар хийсэн зургаан сая ам.долларын үнэтэй алтан суултуурыг олохоор Британийн цагдаа нар эрэл хайгуул явуулж байна.
Уг суултуурыг Италийн уран бүтээлч Маурицио Кэттлений пүрэв гарагт нээсэн “Victory is Not an Option” нэртэй үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэжээ. Үзэсгэлэн нээгдээд ердөө хоёр хоногийн дараа хулгайн гэмт хэрэг гарч ордон түр хугацаанд хаалгаа барьсан байна.
Бленхейм ордны гүйцэтгэх захирлаар ажилладаг Доминик Хэйрийн хэлснээр Америк нэртэй алтан суултуур хулгайлагдсан дуудлага цагдаагийн газарт бямба гарагийн үүрээр 04 цаг 57 минутад ирсэн ба гэмт этгээдүүд 04 цаг 50 минутад хэргийн газраас зугтжээ. Хэрэгт холбогдуулан 66 настай эрэгтэйг баривчлан саатуулсан байна.
Америк нэртэй алтан суултуурыг хамгийн анх 2016 онд Нью-Йорк хотын Гаггенхеймд олон нийтийн өмнө танилцуулжээ. Хулгайд алдагдах үед Черчиллийн эхээс мэндэлж байсан өрөөний хажуугийн өрөөнд суурилуулсан байсан тухай CNN мэдээлэв. Ирэх 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл энд байрлуулах ёстой байсан алтан суултуураар дамжуулж уран бүтээлч 20 долларын зоог, хоёр долларын бургер алийг ч идсэн адилхан суултуурт урсдаг гэдгийг хэлэхийг зорьсон байна.
Эх сурвалж: www.cnn.com