СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Зеланд: Ажлаас халагдсан мэдээнд гутрахгүйн тулд алиалагч хөлсөлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Жош Томпсон даргаасаа хүйт даасан цахим шуудан хүлээж авсан нь түүнийг орон тооны цомхотголоор ажлаас халах тухай уулзалтад дуудсан байв.

Томпсон удирдлагатайгаа уулзахдаа гэр бүлийн хэн нэг гишүүн, ойр дотны найз аль эсвэл тэжээвэр амьтнаа хамт явахыг хүссэнгүй. Харин оронд нь Жое нэртэй алиалагчийг 200 шинэ зеланд доллар /100 фунт стерлинг/-аар хөлсөлжээ. Түүний ярьснаар ажлаас халагдах муу мэдээ сонсохоо хэдий нь гадарласан тул ажилгүй болох хүнд нөхцөл байдлаас гарах хамгийн шилдэг арга бол хөгжилтэй байх гэж боджээ.

 

 

Жош Томпсон өөрийн туршлагаа бусадтай хуваалцаж, хэрэв ямар нэг таагүй мэдээ сонсох уулзалтад очихоор бол ээж, аав, найз нөхдөөсөө илүү алиалагчийг, нэн ялангуяа Жое-г дагуулж орохыг зөвлөжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.