Нийслэлийн прокурорын газраас гаргасан гомдлыг үндэслэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг, ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг 30 хоногийн турш цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг өнгөрсөн баасан гарагийн орой гаргажээ.
Тус өдрийн үдээс өмнөх хуралдаанаар ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг үргэлжлүүлэн хорих үндэслэл бүхий баримт байхгүй байна гэж үзээд прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож, Ч.Алтанхуяг нарыг суллах шийдвэр гаргаад байсан юм.