СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-09-16

Амралтын өдрүүдэд 359 зам тээврийн осол гарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 492 дуудлага мэдээлэл ирснээс 359 нь  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж хоёр хүний амь нас хохирсон байна. Үүнээс хоёр хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

·         Унадаг дугуйтай хүүхэд мөргөх хэлбэрээр-1

·         Явган зорчигч мөргөх хэлбэрээр -12

·         Мөргөлдөх хэлбэрээр 1

·         Онхолдох хэлбэрээр 1

·         Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрэр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

Бямба гарагийн 06.00 цагийн орчимд СХД-ийн дөрөвдүгээр хороо Баянхошууны зам, Их нарангийн 12 гудамж 5 тоот хашааны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч, явган зорчигч 29 настай, эрэгтэйг Г мөргөж амь насын хохироогоод хэргийн газрыг орхин явсныг ТЦА-ны бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн өдрийн 06:30 цагийн орчимд  СБД-ийн 14 дүгээр хороо Чингэлтэй өргөн чөлөө UB авто засварын зүүн замд Hino Ranger автомашины жолооч  Ө нь явган зорчигч 37 настай, эрэгтэй О-г мөргөж амь насын хохироосон байна.

Явган зорчигч та бүхэн зорчих хэсгээр хөндлөн гарахдаа “явган хүний гарц буюу гарамаар зам хөндлөн гарах. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайш хашлагагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарч хэвших”-ийг тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.