Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан танилцуулах нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгч байгаа юм.
Мөн яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Уг арга хэмжээ энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.