БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр нийт 42.38 сая ам.долларын төсөвт өртөгөөр хоёр жил дамнан баригдаж буй “Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг маргааш нээхээр болжээ.
Харин тус гүүрний Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа аж. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.