Засгийн газраас Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд түүхий нүүрсийг энэ оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар руу оруулахыг хориглосон. Түүхий нүүрсийг хорьсонтой холбогдуулан гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлшийг нийлүүлэхээр болсон юм. “Тавантолгой түлш” компаниас хийж байгаа сайжруулсан түлшнийг зөвхөн “Сайн түлшний карт”-аар гэр хорооллын айл өрхүүдэд олгох бөгөөд нэг айл өрхөд өвлийн турш ногдох квот нь гурван тонн байх аж. “Сайн түлшний карт”-ыг маргаашнаас эхлэн хороогоор нь дамжуулан айл өрхүүдэд үнэ төлбөргүй олгох юм байна. “Сайн түлшний карт” төлбөрийн хэрэгсэл биш бөгөөд гагцхүү айл өрхүүдийн түлшний хэрэглээг хянах зорилгоор нэвтрүүлсэн хяналтын хэрэгсэл юм байна.