Айл өрхүүд болон цэцэрлэг, сургуулийн халаалтыг өнөөдрөөс өгч эхэллээ. Халаалт өгч буйтай холбоотойгоор орон сууцны айл бүрийн дүүргэлтийг холбогдох сангийн ажилтнууд шалгах тул орон сууцанд амьдардаг айл өрхүүд өнөөдөр гэртээ хүнтэй байх шаардлагатай аж. Харин албан байгууллага, оффисын халаалтыг аравдугаар сарын 01-ний өдрөөс өгөх юм.