Америкийн хос Келли Кастиль, Коди Воркмэн нар Перу улсад Андын нуруунд аялж байхдаа Лагуна Хюмантай нуурын дэргэд уг зургийг авахуулжээ. Аюултай гэмээр зургаа Инстаграмм хуудастаа байршуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж талцуулж байгаа юм. Газрын гадаргуугаас хэдэн зуун метрийн өндөрт авахуулсан зургаа нийтлэхдээ “Амь насаа эрсдэлд оруулах, ямар нэг зүйлд эрсдэл гаргахын хооронд ялгаа бий” хэмээн бичжээ. Хэдийгээр хос эр зоригоо харуулсан, тэр бүр хэн бүхэн чадаад байдаггүй содон зураг авахуулсан ч үүнийг даган дуурайж, туршиж оролдох гэсний хэрэггүй болов уу :)
Эх сурвалж: www.cnn.com