Сассексын гүнгийн авхай Меган Мэркл шаггүй загварын мэдрэмжтэй гэдгээрээ алдартай. Америк гаралтай Их Британийн хатан хааны гэр бүлийн шинэхэн гишүүний олон нийтийн өмнө өмссөн ихэнх хувцас, хэрэглэл хэдхэн цагийн дотор зарагдаж дуусах нь бий.
Мэркл өнгөрсөн пүрэв гарагт Smart Works-ынхонтой хамтран гаргасан Smart Set коллекцийг хандивын арга хэмжээн дээр өмсчээ. Британийн алдартай загвар өмсөгчид, брэндүүдтэй хамтран зохион бүтээсэн коллекцийг ажил хэрэгч, ажлын ярилцлагад орох гэж байгаа бүсгүйчүүдэд зориулан бүтээсэн байна. Уг коллекцид багтсан цүнх хэдийнэ зарагдаж дуусчээ.
Меган Мэркл хатан хааны удамд орж ирснээр хандивын арга хэмжээнүүдийг зохион байгуулж энэ чиглэлийн үйл ажиллагааны бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн өөрчлөхөө мэдэгдээд байгаа ажээ.
Эх сурвалж: www.cnn.com