СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-14

Хайнань мужтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Хайнань мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дэд дарга Ли Жун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж, саяхан Монгол, Хятадын экспо болон “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум”-ыг амжилттай зохион байгуулсныг Шадар сайд тэмдэглэв.

Цаашид худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбарын харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүс, орон нутгийн харилцааг дэмжих, мэргэжилтнүүдийг солилцох, сургах чиглэлээр идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.