УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан яг одоо үргэлжилж байна. Чуулганаар "Эрдэнэт үйлдвэр"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сугахыг дэмжлээ.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг “Монголросцветмет” компани худалдаж авсан үйл ажиллагаа, түүнийг тойрсон маргаантай холбогдуулан өнгөрсөн гуравдугаар сард тус үйлдвэрт зургаан сарын онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаа дууссан ч дахин зургаан сараар сунгах шийдвэр гаргасанаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байсан юм. Тэгвэл чуулганы хуралдаанаар ийнхүү эцэслэн шийджээ.
Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн бөгөөд шалгалтын актаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд нэлээд хугацаа шаардагдах юм байна.