Хурдан галт тэргийг сайжруулахын тулд Японы технологийн мэргэжилтнүүд олон жилийн уйгагүй хөдөлмөрөө зарцуулж байна. Pritzker-ийн шагналт архитектор Казуёо Сэжимагийн зохион бүтээсэн Сэйбу 001 буюу “Laview” зорчигчдод зочны өрөөндөө тухалж байгаа мэт тавтай, дулаан мэдрэмжийг төрүүлэх юм.
Өнгөрсөн гуравдугаар сард Токио хотод тээврийн үйлчилгээнд явж эхэлсэн Сэйбу төмөр замын хурдан галт тэрэг цэлгэр цонх, буйдан мэт зөөлөн суудал, гар толгой амраах тавиурыг ухаалгаар шийдэж чаджээ. “Laview” нь найман чингэлэг, 422 суудалтай, цагт 120 км хурдална.
Эх сурвалж: www.cnn.com