Хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх дэлхийн хамгийн анхны тарилгыг баасан гарагаас эхлэн Кени улсын иргэдэд тарьж эхлэхээр болжээ. Ирэх гурван жилийн хугацаанд 300,000 гаруй хүүхдэд урьдчилан сэргийлэх тарилга хийхээр төлөвлөсөн байна. Хумхаа өвчнөөр жилд дэлхий даяар 400,000 хүн амиа алдаж байгаагийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байгаа юм.
Хумхаан паразиттай тэмцэх, түүнийг устгаж дархлааны системийг сайжруулах урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахын тулд 30 жилийн турш эмч мэргэжилтнүүд ажиллажээ. Шумуулаар дамждаг үхлийн өвчнөөс сэргийлэхийн тулд хүүхдүүд хоёр нас хүрэхээсээ өмнө дөрвөн тунгаар хийлгэх шаардлагатай юм байна. Хумхаа нь дэлхий дээр үүссэн хамгийн эртний бөгөөд аюулт тахлуудын нэг билээ.
Эх сурвалж: www.bbc.com