Хятадын нийслэл Бээжин хот дахь Тяньаньминий талбайд 1989 онд гарсан бослого тэмцлийн үеэр ажиллаж байсан цөөн хэдэн гадны сурвалжлагч, гэрэл зурагчдын нэг нь Чарли Коль юм. Түүний авсан “Tank Man” буюу “Танктай эрэгтэй” зургаар Тяньаньминий талбайн бослогыг гадаад ертөнцөд төсөөлөх болсон гэхэд хилсдэхгүй. Хятадын Засгийн газар уг зургийг хориглосон байдаг.
Уг алдартай зургаар 1990 оны Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зургийн шагнал авсан зурагчин Коль 64 насандаа Индонезийн Балид амьдарч байгаад таалал төгсжээ. Тэрээр уг зургийг дарах гэж яваад 1989 оны зургадугаар сарын 5-ны өдөр талбай дээрээс баривчлагдсан дөрвөн гэрэл зурагчны нэг юм.
Чарли Коль Newsweek-т зориулан зочид буудлын тагтан дээрээс уг зургийг даржээ. Танкны өмнөөс амь хайргүй ганцаар зогссон эрэгтэйг хоёр хүн сугавчлан авч явсан байдаг. Дараа нь түүнд юу тохиолдсоныг хэн ч мэддэггүй.
Эх сурвалж: www.bbc.com