СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-13

Их Британи: Төгсөгчдөд хоёр жилийн ажлын виз олгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Их Британийн их, дээд сургууль төгсөгчдийг өмнө нь дипломоо гардан авснаас дөрвөн сарын дотор тус улсыг орхин явахыг шаарддаг байсан бол саяхан баталсан шинэ журмаар хоёр жил ажил хайх эрхтэй, ажлын виз олгохоор болжээ.

Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй 2012 онд Дотоод хэргийн сайд байхдаа тэрхүү журмыг гаргаж байсан ба үүнээс улбаалан Их Британид суралцах гадаад оюутны тоо эрс буурсан үзүүлэлт гарчээ.

“Дөрвөн сарын хугацаанд ажил хайх үнэхээр хэцүү. Иймд залуу боловсон хүчнүүд эх орон руугаа буцах, эсвэл өөр улсад ажиллах сонголт үлддэг байсан” гэж шинэ журмын дараа төгсөгчид сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэхүү журмын талаар “Өөрийн чадавхийг нээн гаргах, Их Британид ажил, амьдралдаа амжилт гаргахад нь энэхүү журам тусална” гэж мэдэгджээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.