Ойрын саруудад дэлхийн нэр хүндтэй одод, олны танил алдартнууд гэр бүлээсээ салж багагүй дуулиан шуугиан тарьж байна. Салалтын түүчээ дуучин Аделиар үргэлжилжээ. Дуучин Адель нөхөр Саймон Конечкигоос хууль ёсоор салах өргөдлөө өгсөн байна.
Хэдийгээр хосын амьдрал хоёр тийшээ болсон ч хүүгээ хамтын хайраар дутаалгүй өсгөнө гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Адель 2012 онд хүү Ангелогоо төрүүлж, таван жилийн турш Конечкитой болзсоны эцэст 2016 онд гэрлэсэн юм. 45 настай Кончечки нь банкны ажилтнаас буяны байгууллагын тэргүүн болсон эрхэм ажээ.
Эх сурвалж: www.bbc.com