Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар “Ё Эс Би” ХХК-д үйлдвэрлэсэн “ICE AGE” нэрийн савалсан мөсний үйлдвэрлэсэн хугацаа бичигдээгүй байна гэсэн иргэний гомдлыг хүлээн авч шалгажээ. Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ё Эс Би” ХХК нь зориулалтын бус, орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн тул 1902000490 тоот зөрчлийн хэрэг нээн үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.