АНУ-ын байлдааны онгоцууд Их Британийн нутаг дэвсгэрт цагт 560 км-ын хурдтай нисч байгаад мөргөлдсөн тухай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр мэдээлжээ. Гэвч тэр үед чөлөөт буулт хийж байсан хоёр шүхэрчин ослын дэргэдүүр ам мөлтөс зөрсөн болохыг илрүүлсэн байна.
Эдгээр шүхэрчдийн нэр хаягийг тогтоогоогүй ч цагт 190 км хурдтайгаар буусан болохыг тогтоожээ. Ослын бичлэг шүхэрчдийн нэгнийх нь дуулганд байсан GoPro камерт бичигдсэн байна. Тэд Чэттерис нислэгийн талбайгаас хөөрч Кэмбрижширт газарджээ.
Шүхрээр бууж байх үед шүхэрчид 10 км хүртэл зайд, нисгэгчид 50 км-т үзэгдэх орчноо харах бүрэн боломжтой тул тэд байлдааны онгоцуудыг харсан байж болзошгүй гэж үзэж байна. Нисгэгчдийн хэлснээр Чэттерист шүхэрчид буух талаар нислэгийн хяналтын төвөөс мэдэгдээгүй байсан гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com