Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад галт тэрэг онхолдож багадаа 50 орчим зорчигч амиа алдсан болохыг Хүмүүнлэгийн яамны сайд Стийв Мбикая мэдэгджээ. Осол орон нутгийн цагаар пүрэв гарагийн шөнө 03 цагт гарсан байна.
Танганьяка мужийн Маябариди тосгонд осол гарсан гэдгийг мэдэгдсэн ч ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Сайд Мбикая ослын талаар Твиттер хуудсандаа жиргэж Засгийн газрын нэрийн өмнөөс хохирогчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна гэжээ.
Ойрын хугацаанд Ардчилсан Конго улсад төмөр замын хэд хэдэн осол аваар гарчээ. Өнгөрсөн гуравдугаар сард Касай мужид ачаа тээврийн галт тэрэг төмөр зам дээр осолдож 24 хүн амь үрэгдсэний дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан юм. Мөн 2017 онд Луалаба мужид ачааны галт тэрэг осолдож 30 гаруй хүн нас баржээ.
Эх сурвалж: www.cnn.com