Японы мэргэжлийн сумо бөхийн намрын ээлжит Аки башё өчигдөр тав дахь өдрөө амжилттай явагдлаа.
Өчигдрийн барилдааны гол дуулианаар башёг уналгүйгээр тэргүүлж байсан гурван бөхийн нэг болох Какүрюү М.Ананд аварга маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Асонояаматай барилдан өвдөг шороодсон явдал байлаа. Хоёр бөхийн хувьд хоёр дахь удаагаа барилдаж буй нь энэ бөгөөд энэ оны Нагояа башёд анх учраа тааран барилдахад Какүрюү М.Ананд аварга давж байлаа. Асонояама аваргыг давснаар гурван даваа хоёр унаатай болсон бол М.Ананд аварга дөрвөн даваа нэг унаатай боллоо.
Ийнхүү Аки башёг таван өдрийн дараах байдлаар Секиваке Такакейшо, маэгашира Окиноуми нар нэг ч уналгүйгээр тэргүүлж байна.