Кондор нислэгийн компанийн Эйрбус А33-243 онгоцны нисгэгч ууж байсан кофегоо асгаснаас болж онгоц чиглэлээ өөрчилж Ирландын нисэх буудалд газардсан байна. DE2116 нислэгийг үйлдэж байсан онгоц энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Германы Франкфурт хотоос Мексикийн Канкун хүрэх ёстой байсан ч ийнхүү нисгэгчийн буруугаас болж чиглэлээ өөрчилжээ.
49 настай нисгэгч 13,000 цаг нислэг үйлдсэн туршлагатай ба ууж байсан кофегоо онгоцны хяналтын самбар дээр асгаснаас аюулгүй байдлын үүднээс ослын буулт хийсэн байна. Яг энэ үед онгоц Умард Атлантын далай дээгүүр нислэгийн багийн 11 гишүүн, 326 зорчигчийн хамт аялж байжээ.
Кофе дууны хяналтын самбар дээр асгарсны дараа маш халуун болж утаа гаран, шатаж буй үнэр гарчээ. Үүнээс болж хүчилтөрөгчийн баг зүүх шаардлагатай болжээ. Хяналтын төхөөрөмж гар хүрэхийн аргагүй халж нэг товчлуур нь хайлсан байна. Азаар онгоц аюулгүй газардаж, зорчигчид бэртэж гэмтэлгүй өнгөрчээ.
Эх сурвалж: www.cnn.com