СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт, Нийгэм | 2019-09-13

Азийн “Морин спортын босс” манай улсад айлчилж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө


Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбооны урилгаар ОУМСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Ази-Номхон далайн бүсийн дарга Жэк Хуанг манай оронд ирээд байна.

Азийн “морин спотрын босс” монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбооны үйл ажиллагаатай танилцаж, олон улсын морин спортын холбоонд элсүүлэхэд дэмжлэг үзүүлэх, манай холбооны цаашдын үйл ажиллагааг дэмжих ээ илэрхийлсэн байна. Жэк Хуанг-ийн дэмжлэгээр манай тамирчид олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломж нэмэгдэх ба монголын талд материаллаг бааз үүсгэхэд нь тусалж, багш, мэргэжилтэн бэлдэх, цаашлаад залуу тамирчдыг сургахад туслахаар болжээ.

Жэк Хуанг нь өөрөө морин спортын тамирчин явсан бөгөөд өдгөө амжилттай бизнес эрхлэгч төдийгүй спортын томоохон зүтгэлтэн гэж үнэлэгдэж байна.

Түүнийг монголд байх хугацаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Г.Загдсүрэн, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбооны ерөнхийлөгч Д.Цогтбаатар нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр манай улсын морин спортын хөгжлийн тухай болон цаашид хөгжүүлэх арга замын тухай ярилцсан юм. Энэ үеэр Жэк Хуанг хэлэхдээ Монголын морин спорт нь үндэсний спорт гэдгээрээ давуу талтай тул олон улсын тэмцээнүүдэд монгол баг тамирчид амжилт гаргах бүрэн боломжтойг онцолсон юм.

Мөн Equestrian Vaulting буюу морин дээрх гимнастикийн үзүүлбэр төрлөөр монгол улс илүү амжилт гаргах магадлал өндөр байгааг хэлж байлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.