Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай хүсэлтийг хангаж, 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. АТГ-аас Д.Доржхандыг энэ сарын 9-10-нд шилжих шөнө хойшлуулашгүйгээр дайчлан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байсан юм.