СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дориан хар салхины үеэр Багамын арлуудад 1,300 хүн сураггүй болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Дориан хар салхи Багамын арлуудыг дайран өнгөрөхдөө 50 хүний амийг авч, 2,500 хүн сураггүй алга болсон тухай мэдэгдэж байсан юм. Онцгой байдлын газраас мэдээллийг шинэчилж хар салхины улмаас сураггүй алга болсон иргэдийн тоо хоёр дахин бага буюу 1,300 хүн сураггүй болсон гэжээ.

Амь үрэгдсэн иргэдийн тоо цаашид нэмэгдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс анхааруулж байгаа юм. Эрх баригчид бүх боломжоо дайчилж байгалийн гамшгаас үүссэн хог хаягдлыг аль болох богино хугацаанд цэвэрлэж, тоо баримтыг тодорхой болгохоо мэдээлэв.

 

 

Абако арлуудын түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхи Дориан болсон юм. Хүмүүнлэгийн тусламжид түр орогнох байр, хүнс, эм бэлдмэл, цэвэр ус багтах юм.

 

 

Ойролцоогоор 5,000 хүн орон байраа орхин дүрвэсэн бөгөөд 15,000 хүнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байна гэжээ. Одоог хүртэл арлуудад цаг агаарын байдал дээрдээгүй гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.