СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-13

УИХ-ын чуулганаар "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар явуулахаар болсон. Ингэснээр УИХ-ын нэгдсэн чуулганаар өөр хуулийн төслүүдийг хэлэлцэх боломжтой болжээ. Учир нь Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж байгаа үед дундуур нь өөр ямар ч төсөл хэлэлцдэггүй хуультай. Харин

УИХ-ын өнөөдрийн буюу 09-р сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэд хэдэн хууль, төсөл хэлэлцэхээр товложээ. Тухайлбал,

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10:00 цагт эхэлж:

-Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас: 

-“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Харин чуулганы нэгдсэн хуралдаан 12:00 цагаас эхэлж дээрх байнгын хороод дээр хэлэлцсэн асуудлуудыг буюу

-“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал;
- "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвөлөжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.