СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Жавхлан хоёр дахиа МАХН-ын гишүүн болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Тэрээр, 

"За ингээд манай ширээний анд, бие даагч С.Жавхлан маань албан ёсоор хоёр дахь удаагаа намын гишүүн боллоо. Баяр хүргэе. Өмнө МАХН-ын гишүүнээс татгалзаж байсан. Мэдээж Х.Баттулга хуруу шилний намаа МАХН-ын бөөрөнд наах байх. Тиймээс дургүй ч гэсэн МАХН-ын гишүүн 2 дахиа болох нь дээ" хэмээн жиргэжээ. 

УИХ-ын гишүүн, дуучин С.Жавхлан 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан ч тун удалгүй гишүүнээсээ татгалзсан байдаг. Харин 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшээд сонгогдсон юм. Тэгвэл энэ удаад тэрээр дахин МАХН-ын гишүүн болж байгаа ажээ. С.Жавхлан энэ талаараа албан ёсны байр сууриа илэрхийлээгүй бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаандаа ч ирж суулгүй удаж байгаа билээ.

Мөн С.Жавхлан гишүүн өнгөрсөн 5-р сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан ШИНЭ намд элсч буйгаа зарлаж, тойргоороо хамтдаа тойрч байсан юм. Гэвч ШИНЭ намд албан ёсоор элссэн эсэх элссэн бол гарсан эсэх нь тодорхойгүй байна. 

УИХ-ын гишүүн О.Бааанхүүгийн жиргээ:

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.