Японы Кагошима хотод байдаг Хиракава амьтны хүрээлэнгийн цагаан бар хамгаалагч руу халдаж амь насыг нь хороосон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр амьтны хүрээлэнгийн нэн ховорт тооцогддог цагаан барын торноос 40 настай хамгаалагч эрэгтэй хүзүүнээсээ хазуулж цус алдсан байдалтай олджээ. Шархадсан хүнд нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч амь насыг нь аварч чадаагүй байна. Ажилчид торонд байсан дөрвөн барны нэг нь эрэгтэй рүү дайрсан гэж үзжээ. Аврагчдыг ирэхэд барнууд тун тайван байсан гэнэ.
Өнгөрсөн жил Британид амьтны хүрээлэнгийн хамгаалагч барны дайралтад өртөж амиа алдсан хэрэг гарч байжээ. ОХУ-ын Калининградад бар хамгаалагч руу дайрахад эсэн мэнд зугтаж чадсан хэрэг ч мөн гарсан байна.
Эх сурвалж: www.bbc.com