СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Усны савтай захидал хавцалд гацсан гэр бүлийг аварчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Калифорнийн иргэн Кюртис Витсон найз бүсгүй болон 13 настай хүүгийнхээ хамт өнгөрсөн зургадугаар сард адал явдал эрэлхийлэн холын аялалд гарчээ. Тэд Арроёо Секо голыг дагаж, хавцлаар уруудан хүрхрээд хүрээд олсоор бууж жуулчны баазад хүрэхээр төлөвлөсөн байна.

Гэвч гурав хоног явган аялсны дараа тэд 15 метр өндөр хүрхрээ хүчтэй урсаж буй хавцалд гацсанаа ойлгожээ. Витсоны төлөвлөж байсан хүрхрээгээс буух олс байсангүй, хүрхрээ хэтэрхий хүчтэй урсаж байсан учраас гатлах аргагүй байв. Тэд өөрсдийн чадлаар даван гарахад хэтэрхий эрсдэлтэй, хүнд нөхцөл байдалд орсноо ойлгожээ.

Холбоо барих гар утасны сүлжээгүй байсан учраас яаралтай тусламж дуудахын тулд эртний далайчдын аргыг хэрэглэхээс өөр сонголт үлдсэнгүй. Тиймээс Витсон найз бүсгүй Кристаль Рамирезын хамт “бид хүрхрээд гацсан. Тусламж дуудаарай” гэсэн бичиг усны саванд хийж, гадна талд нь “тусламж” хэмээн сийлсэн байна. Тусламж хүссэн усны саваа хүрхрээ рүү шидсэн нь аз болж голын усанд нийлэн урсжээ.

 

 

Захидлыг тэдний гацсан газраас 0,4 км орчимд явган аялж байсан аялагчид азаар олж тусламж дуудсан байна. Аврах баг Витсон болон түүний гэр бүлийг савтай захидал шидсэнээс хойш хэдэн цагийн дараа, шөнө дундын үед олжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.