СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амьд биет байх боломжтой шинэ гарагийг нээжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Одон орон судлаачид анх удаа нарны аймгаас гадна байрладаг, амьд биет оршин тогтнох боломжтой агаар мандал, устай гарагийг нээж илрүүлсэн байна. Манай дэлхийгээс одод байрлах зайнд оршдог нууцлаг хэрнээ амьд биет амьдрах бүрэн боломжтой гарагийг K2-18b гэж нэрлэсэн ба харийн биет амьдарч байж болзошгүй гэж үзжээ.

Ойрын 10 жилийн хугацаанд шинээр бүтээсэн сансрын телескоп K2-18b гарагийн агаар мандал дахь хорт хийг судалж амьд бие организм оршин тогтнох боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Энэ тухай нийтлэл Nature Astronomy сэтгүүлд нийтлэгджээ.

Судалгааг удирдсан Лондоны их сургууль, коллежийн профессор Жованна Тинеттийн хэлснээр “оддын дунд амьд бие организм тэсвэрлэх чадвартай агаар мандал, ус бүрэлдсэн гарагийг анх удаа нээж илрүүлж байна” гэжээ.

Амьдрах боломжтой бүс гэдэгт агаар мандал хоргүй, ус шингэн хэвэнд гарагийн гадаргуу дээр тогтсон байхыг хэлдэг байна.

K2-18b гараг нь манай дэлхийгээс 111 гэрлийн жил тэрбум гаруй км-ын зайд байрлажээ. Хэмжээгээрээ дэлхийгээс хоёр дахин том, агаарын температур цельсийн 0-40 хэм буюу ус шингэн бүтэцтэйгээр тогтох боломжтой.

2020 онд сансар судлалын дараагийн үед шинэ телескопын тусламжтайгаар гараг дээр ургамал ногоо зэрэг амьд биет байгаа эсэхийг нарийн судлах юм.

 

 

Хүн төрөлхтөн үүсч хөгжиж, шинжлэх ухаан бий болсон цагаас огторгуйн хязгааргүй уудамд оршин тогтнож буй амьд биетүүд зөвхөн манай дэлхий дээр байдаг эсэх эргэлзээтэй, маргаан дагуулсан сэдэв байсаар ирсэн. Харийн гарагт үл таних оршин суугчид байдаг гэдэгт итгэгчид олон ч тэднийг үгүйсгэгчид ч бий. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар ирэх 10 жилийн хугацаанд бид үүнийг мэдэх боломж бүрдлээ.

Одоогоор K2-18b-тэй төстэй 4,000 орчим экзопланет буюу нарны аймгаас гадна одод дунд орших том гарагуудыг нээж илрүүлээд байгаа ч ус байх магадлал 50 хувьтай, агаар мандал эрүүл байж болох өөр гараг олдоогүй ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.