СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-09-12

LIVE: С.Эрдэнэ: АН ҮХНӨ-ийн төсөл гэгчийг бүрэн үгүйсгэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

НҮБ-аас жил бүрийн 9-р сарын 15-ныг Ардчиллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам 9-р сарын 13-нд Ардчиллын баярыг бүх нийтийн баяр болгон тэмдэглэх гэж байна.  Үүний хүрээнд "Монгол улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ" онол практикийн хурал, 9 дүүргийн нээлттэй өдөрлөг, "Өчигдөр ба өнөөдрийн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэн, "Ардчиллын замнал, Алдаа оноо, Сургамж-Сорилт" таван боть номын эхний номын нээлт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн, "Light of Mongolia" энтертайнмент шоу хийх юм байна.

 

Энэхүү түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар АН-ын улс төрийн зөвлөл хуралдсанаас гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл өглөө.

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

-АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж ҮХНӨ-ийн асуудалд АН ямар байр суурьтай байхаа хэлэлцсэн. Бид энэ ҮХНӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлгийн төсөл гэгчийг бүрэн үгүйсгэж байна. Учир нь ҮХНӨ-ийн төсөл анхны төслөөсөө өөрчлөгдөж, үндсэн агуулгаасаа гажсан. Ерөнхийлөгчийн оруулсан саналуудыг бараг тусгаагүй. Тиймээс АН ҮХНӨ-ийг эрс эсэргүүцэх болно. Манай намаас гаргаж буй ажлын хэсэг ҮХНӨ-ийн төсөл, түүнийг тойрсон санал асуулга зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч ажиллана. Бид улс төрийн мухардалд оруулахгүйн тулд ард нийтийн санал асуулгын эх загвар ямар байх, ямар асуудлаар, ямар хүрээнд явуулах вэ гэдгийг судалж эрх баригчидтай зөвшилцөнө.

-Өчигдөр ҮХНӨ-ийг ард нийтийн санал асуулгаар явуулахаар тогтсон. Үүн дээр санал нэгдэхгүй гэсэн үг үү?

- Эрх баригчид анхнаасаа бидний ард нийтийн санал асуулга явуулна гэдэг саналыг хүлээж авалгүйгээр зөвшилцөх санал асуулга гэдэг хууль бус зохион байгуулалт хийж, зөвхөн төрийн албан хаагчдын хүрээнд хийсэн.

-Ард нийтийн санал асуулгыг 29 тэрбумаар явуулна гэж яриад байна. АН ямар байр суурьтай байна?

-СЕХ-оос гаргаж өгсөн тооцооллоор ард нийтийн санал асуулгыг 12,5 тэрбумаар хийх боломжтой юм байна. Нэмэлт зардал нь 3 орчим тэрбум. Гэтэл эрх баригчид ямар тооцооллоо төсвийг хоёр дахин нэмэгдүүлж 29 тэрбум болгоод нэмэлт 3 тэрбумтайгаа 32 тэрбумаар ҮХНӨ-ийн ард нийтийн санал асуулга явуулна гэж яриад байгааг ойлгохгүй байна. Энэ бол мөнгө угаах гэсэн арга. Гэтэл Яаж болох юм бэ. Улсын төсөь бол хөдөлгөх боломжгүй баримт бичиг. Улс оронд нэн тулгамдсан тэтгэвэр тэтгэмж, сургууль цэцэрлэгт мөнгө гаргадаггүй атал өөрсдийнхөө зохиосон ҮХНӨ гэсэн жүжигт улсын төсвийг ингэж зарцуулах гэж байгаа бол хэзээ ч байж болохгүй асуудал.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.