Х.Өлзийбаяр
Манай гараг дээрх хамгийн жижигхэн морь Польшид байгаа нь ердөө 56.7 см өндөртэй аппалуза үүлдрийн морь байна. Ийм үүлдрийн адуу уг нь 160 см хүртэл өндөр болдог юм байна. Польшийн фермер Патрик болон Катаржина Зелинский нар 2014 онд дөнгөж хоёр сартай унага худалдан аваад Бомбель гэж нэрлэжээ. Тэд унагаа ерийн л адгуус, тэгж байгаад өснө гэж ярилцаж байтал ийм жижигхэн хэвээрээ л байгаа гэнэ. Бомбелийн эзэд түүнийг өөрөө жижигхэн ч маш том зүрхтэй гээд сар болгон хүүхдийн эмнэлэгт аваачиж үзүүлдэг гэнэ.