СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөлбөмбөгийн тэмцээн үзэхийн тулд зулын гол болсон эмэгтэй нас барав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Иран улсад цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх гэж оролдсоныхоо төлөө шүүхээс хорих ял сонсож магадгүй байсан хөлбөмбөгийн хорхойтон эмэгтэй шүүхийн гадна зулын гол болж дэлхийн нийтэд дуу хоолойгоо хүргэхийг зорьсон билээ.

29 настай эмэгтэй даваа гарагт Тегераны эмнэлэгт нас барсан нь олон нийтийг цочирдуулжээ. Иран улсад эмэгтэйчүүд спортын олон төрлийг үзэх нээлттэй ч хөлбөмбөгийн тэмцээн үзэх, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд орохыг хориглодог байна.

Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард Тегераны Азади буюу Эрх чөлөө цэнгэлдэх хүрээлэнд орох гэж байгаад баригдсан юм. Шүүхээс зургаан сар хүртэл хорих ял оноохоор хэлэлцэж байжээ.

Шүүх хурал эхлэх хүртэл гурав хоногийн турш эмэгтэйг хорьжээ. Эгч нь Ираны төрийн мэдээллийн агентлагт өгсөн яриандаа сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь сайнгүй, эмчилгээ хийлгэж байсан гэжээ.

Иран улсад эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийн тэмцээн үзээхээр цэнгэлдэх хүрээлэнд орохыг цаашид хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. Ирэх 10 дугаар сарын 2-ны өдөр Ираны хөлбөмбөгийн шигшээ баг Камбожийн эсрэг дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө тоглоно.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.