Хан-Уул дүүргийн дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Төв аймгаас Улаанбаатар руу орох замд өнөөдөр 13.00 цагийн орчимд гурван машин мөргөлдсөн маш ноцтой осол гарлаа. Ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч тэнд байгаа гэрчүүд зам дээр зогсож байсан хоёр машиныг хүнд даацын машин асар хурдтай ирж мөргөсөн гэдгийг хэлсэн байна. Ослын улмаас долоон хүн хүнд гэмтсэнээс хоёрынх нь бие маш муу байгаа гэх албан бус мэдээлэл байна. Бид уг мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулан хүргэх болно.