Амазоны ширэнгэн ойгоос урьд өмнө илэрч байгаагүй цоо шинэ төрлийн цахилгаан могой загаснууд олджээ. Эдгээрийн нэг нь дэлхий дээр хамгийн их хүчдэл ялгаруулдаг цахилгаан могой загас болохыг тогтоосон байна.
Судлаачдын хэлснээр Амазоны ширэнгэн ой хүн төрөлхтний төсөөлж байгаагаас ч илүү нөөц баялагтай тул хамгаалж үлдэх нь чухал юм. Цахилгаан могой загас нь хамгийн ихдээ 650 вольт цахилгаан дамжуулах хүчин чадалтай гэж тогтоосон байдаг ч эрдэмтдийн сүүлд нээж илрүүлсэн Электропорус вольтай 860 хүртэл вольт цахилгаан дамжуулдаг байна.
Бусад шинээр нээсэн могой загас, аварга том биетэй загасыг Электропорус элктрикус болон Электропорус варий хэмээн нэрлэснийг Nature Communications сэтгүүлд нийтэлжээ. Цахилгаан могой загасууд ан хийх, өөрийгөө хамгаалах, чиглэлээ тодорхойлох зэрэг хэд хэдэн шалтгаанаар цахилгаан дамжуулах чадвараа ашигладаг байгалийн эрчим хүч юм.
Эх сурвалж: www.theguardian.com