Apple special event өнгөрсөн шөнө Купертино хотод амжилттай зохион байгуулагдлаа. Apple-ын шүтэн бишрэгчдийн хүсэн хүлээж байсанчлан iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гар утсууд болон ухаалаг бугуйн цаг, iPad-аа танилцуулсан “халуухан” үдэш болж өнгөрлөө.
LIVETV Apple special event-ийг Монголын цагаар өнгөрсөн шөнө 01 цагт орчуулгатайгаар шууд дамжууллаа.
Арга хэмжээний эхэнд Apple TV+, Apple Arcade шууд дамжуулалт, кино, шоу, тоглоомын апп-уудын шинэчлэлийг танилцуулсан. Apple-ын хэрэглэгчид сард 4,99 ам.доллар төлж ашиглах юм. Тим Күкийн хэлснээр компанийн түүхэнд урьд өмнө байгаагүй технологийн дэвшил гаргаж чадсан гэжээ.
Технологийн шилдэг компанийн өрсөлдөгчид болох Samsung, Huawei хэдий нь нугардаг уян дэлгэц, 5G сүлжээг хэрэглээндээ нэвтрүүлж байгаа ч Apple энэ удаад хэт эрсдэлтэй алхам хийхээс татгалзжээ. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй, учир нь iPhone ардаа гурван камертай, цэнэгээ 4-5 цагаар илүү барих хүчин чадалтай болсон байна.
Мэдээж хэрэг iPhone сонирхогчдын хувьд үнийг орхигдуулж болохгүй. Үнийн хувьд өмнө гаргасан iPhone XS, XS MAX, XR загваруудтай ижил юм байна. IPhone 11 Pro 999 ам.доллараар худалдагдах бол Pro Max 1,099 ам.доллараар зарагдана. Харин хоёр дэлгэцтэй IPhone 11 арай хямд буюу 699 ам.доллар ажээ. Хэрэв Apple-ын ээлжит гайхамшиг таалагдаж байвал энэ долоо хоногийн баасан гарагт урьдчилсан захиалгаа нээх ба энэ сарын 20-ны өдөр дэлгүүрүүдэд байршуулна.
Series 5 Watch ухаалаг бугуйн цагийг арга хэмжээний үеэр танилцуулсан ба дэлгэц, хүрээг шинэчлэн 399, 499 ам.долларын үнээр борлуулна. Мөн Apple-ын iPad-ын долоо дахь үеийг танилцуулсан нь өмнөх 9,7 инч дэлгэцийг бага зэрэг томруулан 10,2 инч болгон 329 ам.доллараар худалдаалах юм байна.
Эх сурвалж: www.cnn.com