СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-09

Ард иргэд үнийн шуурганд сөхрөх нь ээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

 

60 тэрбум гэдэг улстөрийн хөзрөөр далайлгаж байгаад . Амьдрал сайжрах нь бүү хэл ажил хаялтаар далайлгаж багш нар цалингаа нэмүүлснээс өөрөөр ямар ч өөрчлөлт гарсангүй. Харин ч бүр дордлоо. 

Зөвхөн шатахууны үнэ он гарсаар дөрөв дахин нэмэгдэж, ам.доллар өссөөр, цаашид өсөх мэдээтэй болчихлоо. Монголбанк иргэдийг ам.доллараа гаргаж зарахыг уриалахаас үйл ажиллагаа нь хэтрэхгүйгээ харуулчихлаа.  

Сөрөг хүчин өчигдрийн бүлгийн хуралдаанаар дуугаа өндөрсгөж, “Хэрэв шаардлагатай гэж үзвэл төрийн болон төрийн бус байгууллагууд бусад улс төрийн намуудтай зөвшилцөөд, дараагийн улс төрийн шийдвэртэй алхмыг хийнэ” гэдгээ хэлчихлээ. .  

Ард түмний амьдралд хамгийн их нэрмээс болж байгаа зүйл нь шатахууны өсөлт. Тухайлбал, 

 

2017 оны 10 сард:

-АИ-92 1630 төгрөг

-АИ-95 1820 төгрөг

-Дизель түлш-1720 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 

-АИ-92 шатахуун 1830 төгрөг

-АИ-95 2160 төгрөг

 

-Дизель түлш-2150 болж . Ардын засаг аанай л өмнөх Засгийн газрын өрийг төлж байна, мөнгө байхгүй байна хэмээн шалтаг хэлж нүүрээ үрчийлгэсээр.  

 

. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахууны үнийн өсөлтийг зах зээлийн жамаар нь явуулна, өсөх ёстой юм бол өсөг гээд хоёронтоо хэлчихлээ. Харин МАН-ын өчигдрийн хуралдаанаар .

Өнөөдөр Ашигт малтмалын газраас хэвлэлийн . Маргааш Үндэсний статистикийн хорооноос мөн хэвлэлийн бага хурал хийж өргөн хэрэглээний барааны үнийг

Харамсалтай нь онол бор саарал байдаг бол амьдралын мод ногоон байдаг. Монголын дарга нар асуудлыг нэг, нэгэндээ чихэхдээ гаргуун. Ард түмнийг мангууруулахдаа чадамгай. Цалин нэмэгдээгүй байдаг, гэтэл бараа, үйлчилгээний үнэ өсөөд байдаг. 

Үнийн өсөлтийн шуурганд ард түмэн сөхрөх нь ээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.