БНАСАУ ойрын зайн хоёр пуужин харвасан тухай мэдээлэл олон улсын агентлагуудаар цацагдсантай зэрэгцэн тус улсын Гадаад хэргийн сайд мэдээлэл хийв. Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх хүсэлтэй гэдгийг мэдэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлэлцээр дахин эхэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдсэний дараа Умард Солонгосын өндөр дээд албаны төлөөлөгч ийн хариу мэдээлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх хэлэлцээрийг эхлүүлж өнгөрсөн жил анх удаа нүүр тулан уулзсан билээ. Гэвч тэдний хүчин чармайлт үр дүнд хүрч чадалгүй мухардалд ороод байсан юм.
Умард Солонгосын Гадаад хэргийн сайдын хэлснээр дараагийн шатны нүүр тулсан уулзалт энэ сарын сүүлээр дахин товлогдох юм байна.
Эх сурвалж: www.bbc.com