Дэлхийн хамгийн тайван улс орнуудын нэг Нидерландын Дордгехт жижиг хотод буун дуу гарч гурван хүний амь насыг хороосон хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Тус хотоос 20 гаруй км-т байдаг Роттердам хотын цагдаагийн газрын мэдээлснээр өөр нэг иргэн хүнд шархадсан байна. Нидерландын цагдаа нар уг хэргийг террорист халдлага мөн эсэхэд эргэлзэж байгаа юм. Тэдний урьдчилан дүгнэснээр буудалцаан терроризмын шинж чанаргүй байсан гэжээ. Дордгехт хотын дарга Воутер Колфф Твиттер хуудастаа аллагын гэмт хэргийн талаар жиргэж гэмт хэргийн газарт өөрийн биеэр зочилж, нөхцөл байдалтай танилцахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com