Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн автомашины шилдэг брэндүүдийн нэг Volkswagen цоо шинэхэн лого, шинээр үйлдвэрлэсэн цахилгаан машинаа энэ долоо хоногийн эхэнд танилцууллаа.
Өнгөцхөн харахад хуучин логонооснэг их ялгагдахааргүй боловч анхааралтай ажиглавал хоёр салангид үсэг тэмдэглэсэн лого бүтжээ. Volkswagen шинэчлэл хийснээр байгальд ээлгүй, хорт утаа үйлвэрлэгч гэсэн шүүмжлэлээс ангижирч байгаль орчинд ээлтэй шинэчлэл хийн эерэг дүр төрх бүрдүүлэхийг хичээж байна хэмээн бизнесийн шинжээчид үзэж байгаа юм.
Тус компанийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал Юрген Штакманны хэлснээр “шинэ брэндийн шинэ хэв маяг Volkswagen-ын шинэ ирээдүйн эхлэлийг тэмдэглэж байна. Бидний гадаад орчинд өөрчлөлт хийх зөв цаг бол яг одоо” хэмээн Франкфуртын авто шоу эхлэхийн өмнөх орой зохион байгуулсан арга хэмжээний үеэр хэлжээ.
Volkswagen ID.3 загвар бол тус компанийн үйлдвэрлэж албан ёсоор танилцуулж буй хамгийн анхны цахилгаан автомашин юм. Цаашид ID цахилгаан машинуудыг цувралаар үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Шинэ загварын цахилгаан автомашины үнэ 30,000 еврогоос эхлэх ба Европын хэрэглэгчид ирэх хавар худалдаж авах боломжтой.
Эх сурвалж: www.cnn.com