СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-10-09

96 дахь жилдээ үс засч буй Манчинелли..

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Бараг бүхэл зууны турш нэг ажлаа өдөр бүр давтаж хийнэ гэдэг амаргүй. Гэтэл 96 жилийн турш өдөр бүр үс зассан 107 настай эрхэм Энтони Манчинелли үйлчлүүлэгчдээ угтаж авсаар өдрийг өнгөрөөнө.

1911 онд Италийн Нэплед төрж, найман настайдаа гэр бүлийнхэнтэйгээ Америкт цагаачилж иржээ. 11 настай бяцхан Манчинелли үсчний газарт туслахаар орж, 12 настайгаасаа үс засч эхэлсэн байна. .

 

 

Ноён Манчинелли Нью-Йоркийн үсчний газарт долоо хоногийн таван өдөр үд дундаас үдшийн 20 цаг болтол ажлаа хийнэ. . 2007 онд түүнийг . Үүнээс хойш Манчинелли жил бүр амжилтаа ахиулсаар, төрсөн өдөр болгоноо ажлынхантайгаа тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

 

 

Ажлаасаа холгүй ганцаараа амьдардаг. Хайртай эхнэр нь өөд болоод 14 жил өнгөрчээ. Гэвч өглөө бүр ажилдаа ирэхдээ эхнэрийнхээ шарил дээр очдог уламжлалтай гэнэ. 

. Ихэвчлэн 50 орчим насныхан Манчинеллийг зорин ирдэг ба үйлчлүүлэгчийнх нь аав, аавынх нь аавын үсийг засч байсан нь гайхалтай. . Ирсэн зочид бүгд түүнийг чадварлаг, эрүүл чийрэг байгааг гайхаад буцдаг тухай үсчний газрын эзэн ярьжээ. .

 

 

Эх сурвалж: www.nytimes.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.