Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтсон байна. Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг ирэх сарын 1-нээс эхлэн сарын хугацаанд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авах аж. Шалгалт өгөх иргэдийн хуваарийг арваннэгдүгээр сарын 9-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулах юм байна. Шалгалтын дэлгэрэнгүй зарлалыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд удахгүй байршуулах аж.