СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-09

Эхчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар санаачилсан байна. .

 

БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв болон түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заажээ.

 

Гэвч нийгмийн өөрчлөлт явагдаж байсан тэдгээр жилд уг хуулийн заалтыг хөшүүрэг болгох олон эмэгтэйчүүдийг ажлын байрнаас нь чөлөөлж байсан байна. Нэг үгээр сөрөг тал их гарсныг хууль санаачлагчид болоод хэлэлцүүлэгт оролцсон эмэгтэйчүүд онцолж байлаа.

 

бөгөөд эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ. Иймээс хууль санаачлагчид эдгээр эхийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөл буюу энэ оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг өргөн барьсан байна.

 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “. Ийм учраас бид тухайн үеийн тэтгэврийн зохицуулалтаар олон хүүхэдтэй ээжүүд итлүү хохиролд орсон байна гэж үзэж энэ хуулийг төслийг санаачилсан юм. Тэр үед 35-45 насны эмэгтэйчүүд хүүхдийнхээ тоогоор тэтгэвэрт орсон байдаг. Мөн өнөөдрийг хүртэл тэтгэврийн зөрүүтэй байдалтай явж ирсэн юм. Энэ зөрүүг арилгахын тулд УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл хуулийн төсөл санаачлаад явж байна” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.