Норвегийн Хүнсний аюулгүй байдлын газраас учир битүүлэг өвчнөөр ойрын өдрүүдэд 40 орчим нохой бөөлжих, суулгах зэргээр өвчилж тэн хагас нь үхсэн тухай мэдээлэв. Үхсэн гурван ч нохойн дотор гэдсэнд цус алдсан байжээ.
Үл мэдэгдэх нохойн өвчний анхны тохиолдол нийслэл Осло хотод илэрсний дараа бусад 13 хот сууринд гарсан байна. Малын эмч нарын дүгнэлтээр үхсэн нохдод задлан шинжилгээ хийхэд хоёр төрлийн сэжиг бүхий нян илэрчээ.
Норвеги улсаас гадна хөрш зэргэлдээх Швед улсад мал эмнэлэгт хандсан нохойд ижил төстэй шинж тэмдэг илэрсэн байна.
Эрх баригчид уг өвчнийг нохдыг үхэлд хүргэж байгаа гэдгийг олж илрүүлсэн ч халдвартай эсэхийг нь хараахан тогтоогоогүй. Тиймээс нохой тэжээдэг хүмүүст хандан тэжээвэр амьтдаа бусад амьтадтай ойр байлгахаас аль болох урьдчилан сэргийлж тусгаарлахыг зөвлөж байна.
Эх сурвалж: www.bbc.com