СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Дориан хар салхины улмаас Багамын арлын зарим хэсэгт бөмбөг хаясан мэт болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дориан хар салхи өнгөрсөн ням гарагт Багамын арлуудад цагт 300 км хурдтайгаар шуурч Марш эрэг, Абакос арлуудад газар нутгийн 90 орчим хувь нь эвдэрч сүйтгэгджээ.

Багамын арлуудын 390,000 оршин суугчдын 70,000 нь орон гэргүй болж, тэдэнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгааг олон улсын байгууллагууд анхааруулав. Гэвч арлын удирдлагууд иргэдэд хангалттай тусламж хүргэхгүй байгаа тухай гомдол гарч байна. Эрх баригчид цэрэг армийн 900 бие бүрэлдэхүүнийг байгалийн гамшигт өртсөн бүсэд илгээсэн тухай мэдэгджээ.

 

 

Оршин суугчдын ярьснаар “аюулгүй байдал алдагдсан, эрх баригчид тусалж байгаа гэж ярих ч байдал огт дээрдэхгүй байна, бидэнд тусламж шаардлагатай” гэжээ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж нэмж олгохоор болсон юм. Үүнээс урьтаж 2,8 сая ам.долларын хүнс, түр хоргодох байр, ундны ус бусад зүйлийн тусламж илгээжээ. Түүнчлэн НҮБ дахин сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.