СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнгөрсөн зуны халуунд Франц улсад 1,500 гаруй хүн нас баржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Франц улсад өнгөрсөн зун хэт халж зургаа, долдугаар саруудад хамгийн халуун байсан юм. Хэт халсны улмаас зуны гурван сарын хугацаанд 1,500 гаруй хүн нас барсан гэдгийг тус улсын Эрүүл мэндийн сайд Анес Бизун мэдэгдсэн байна.

Энэ тоо нь жилийн дунджаас өндөр боловч 2003 оны хэт халалтын үеэр 15,000 иргэнээ алдаж байсантай харьцуулахад 10 дахин бага байгааг сайд хэлжээ.

2003 онд хэт халуун цаг уур 20 хоног үргэлжилсэн бол энэ жил 18 хоног үргэлжилсэн байна. Эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд усан сангуудыг ажиллуулж, ундны цэвэр устай оргилууруудыг нэмж байршуулснаар иргэдийн амь насаа алдах тохиолдлыг хэт өсгөлгүй барьж чадсан гэжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.