Японы эзэн хаан Нарухито энэ онд хаан ширээ залгамжлах хүртэл улсын хатан байсан Мичико буюу Нарухитогийн ээж хөхний хорт хавдар туссаныг эрт үеийн илрүүлэг шинжилгээгээр тогтоожээ. Хатан Мичико хөхний хорт хавдар авахуулах хагалгаанд орсон тухай The Guardian мэдээлэв.
Төлөвлөсний дагуу хагалгааг Токиогийн их сургуулийн эмнэлэгт ням гарагийн өглөө хийжээ. Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар хагалгаа хэдэн цагийн турш үргэлжилж амжилттай дууссан байна.
Хагалгааны үеэр 200 жилд анх удаа хаан ширээгээ залгамжлуулсан Акихито, охин Саяако Куродагийн хамт эмнэлэгт иржээ. Саяако Курода гүнж хэргэм зэрэгтэй байсан ч энгийн ардтай гэрлэснээр хааны ордныг орхисон юм.
Акихито хаантай гэрлэж байсан энгийн ардын охин Мичико 1934 онд Токиод мэндэлжээ. Тэрээр Акихитод өнөөгийн эзэн хаан Нарухито болон ханхүү Акишино, Курода нарыг төрүүлж өгсөн юм.
Эх сурвалж: www.theguardian.com